Суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай байсныг аюулгүй буулгаж, автомашиныг татан гаргажээ

Суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай байсныг аюулгүй буулгаж, автомашиныг татан гаргажээ

Архангай аймаг, Булган сум, Тарвугийн голын орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумаас Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 03:20 цагт онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Prius” загварын суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай байсныг ажиллаж, иргэдийг аюулгүй буулгаж, автомашиныг татан гаргасан.