Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтай" нисэх буудлын дарга Д.Батбаяр, ахмад ажилтан Д.Буяндэлгэр нарыг Алтангадас одонгоор шагнажээ

Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтай" нисэх буудлын дарга Д.Батбаяр, ахмад ажилтан Д.Буяндэлгэр нарыг Алтангадас одонгоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд Алтангадас одонгоор шагнагдсан Алтай нисэх буудлын дарга Д.Батбаяр, ахмад ажилтан Д.Буяндэлгэр нарт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар шагналыг нь гардуулан өгч, хүндэтгэл үзүүлжээ.

Сонирхуулахад, Алтай нисэх буудлын дарга Д.Батбаяр нь төрийн албанд 22 жил, нисэх буудлын даргаар ес дэх жилдээ ажиллаж, ахмад ажилтан Д.Буяндэлгэр нь нисэхийн салбарт 37 жил тасралтгүй ажилласан аж.