"Эхнэрийн урхи" киноны жүжигчин Жан Со Хи Монголд ирэхэд нь МУ-ын Ерөнхий сайд угтан авч байсан талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ярьжээ

"Эхнэрийн урхи" киноны жүжигчин Жан Со Хи Монголд ирэхэд нь МУ-ын Ерөнхий сайд угтан авч байсан талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ярьжээ

БНСУ-ын "Эхнэрийн урхи" киноны Кү Үн Жэ-гийн дүрээр олонд танигдсан жүжигчин Жан Со Хи "Эхнэрийн урхи" олон ангит киногоор дамжуулан гадаадад маш их алдартай байсан үеэ нэгэн нэвтрүүлгийн үеэр дурсан ярьжээ. 

Тэрбээр, "Би 2009 онд "Эхнэрийн урхи" кинонд тоглосныхоо дараахан Монгол руу тоглолтоор очсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд нисэх онгоцны буудалд биднийг угтаж авахаар ирж байсан. Мөн тоглолтод Монгол Улсын Ерөнхий сайд байтугай Ерөнхийлөгчийн хүү хүртэл ирсэн байсан. Монгол хүмүүс надад маш их таалагддаг. Намайг очиход маш том урам зориг өгсөн. Тэнд очсондоо баяртай байдаг" гэжээ. Сонирхуулахад, "Эхнэрийн урхи" киноны Жан Со Хи 2009 оны долдугаар сард Монголд тоглолтоор ирж байсан бөгөөд тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар Санжийн Баяр ажиллаж байсан юм. 

Эх сурвалж: Newsis