Сар шинийн баяраар Цагааннуур боомт гурав хоног амарна

Сар шинийн баяраар Цагааннуур боомт гурав хоног амарна

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт Сар шинийн баяраар гурав хоног амарна.

Тодруулбал, Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн "Цагааннуур-Ташанта" боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ. Тус хуваарийн дагуу боомтууд Сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 10-12-ны өдөр амарна. Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.