Н.Энхбаяр: ХБ тулгамдсан байсан 500 гаруй сая ам долларын бонд, 30 тэрбум төгрөгийн иений зээлийг эргэн төлж дампуурах эрсдлээс гаргасан

Н.Энхбаяр: ХБ тулгамдсан байсан 500 гаруй сая ам долларын бонд, 30 тэрбум төгрөгийн иений зээлийг эргэн төлж дампуурах эрсдлээс гаргасан

Монгол Улсын Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч, судлаач Н.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Чанаргүй, төлөгдөөгүй байсан зээлүүд өнгөрсөн жилүүдэд их хэмжээгээр эргэн төлөгдсөний дүнд 2023 онд Хөгжлийн Банк тулгамдсан байсан $500 гаруй саяын бонд, ₮30 гаруй тэрбумын иений зээлээ эргэн төлсөн байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүн бөгөөд Хөгжлийн Банк дампуурлаас гарсан. Үүний дүнд Хөгжлийн Банк олон улсын зах зээл дээрх нэр хүндээ хадгалж, сэргээж чадлаа" хэмээн хэлжээ.