СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээнээс үзвэл, маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Түүнчлэн 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж. 

Иймд цаг уурын байгууллагаас гаргаж буй мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, орон нутаг руу зорчихдоо баталгаат зам гарцыг сонгож, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас анхаарууллаа.