БНСУ-ын "GS Retail" компанийн үйл ажиллагаа явуулдаг GS25 худалдааны төв өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр "Ихэр цамхаг" дэлгүүрээ Улаанбаатарт нээлээ.
Энэ нь олон төрлийн чанадаг гйомонгийн төрөлжсөн дэлгүүр бөгөөд нээлтийн эхний өдөр Солонгосын халуун ногоотой гоймон идэх уралдаан зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн оролцогчид K-pop тоглолтын тасалбар гардуулсан байна. 2021 онд Монголд GS25 орж ирснээс хойш тогтвортой өсөлтийг үзүүлж, зөвхөн Монголд 275 дэлгүүр нээж, дэлхийн дэлгүүрүүдийн тоо 500-г давсан юм.