Энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр "Foodnamu" (KQ290720) мэдээлснээр, тус компанийн гүйцэтгэх захирал Ким Ён Мүн энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсын Боомтын сайд Б.Тулга тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, Монголд шинэ бизнесийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан талаар БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ.
Тус уулзалтаар Даланзадгад хотын нисэх онгоцны буудал руу олон улсын шууд нислэг үйлдэх талаар ярилцаж, холбогдох төслүүдийг аль болох хурдан сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. БНСУ-ын "Фүүднаму" компани шинэ бизнесүүдээр дамжуулан ирээдүйн өсөлтийн хөдөлгүүрийг бий болгохын тулд Өмнөговь аймгийн Даланзадгад нисэх онгоцны буудал руу шинэ чиглэл гаргахаар удаан хугацаанд ажиллаж байгаа аж.
Манай улс сүүлийн үед Өмнөд Солонгосын аялагчдын очих дуртай гол газруудын нэг болоод байгаа. "Korea Airports" корпорацийн мэдээлснээр, өнгөрсөн онд Монголд ирсэн солонгосчуудын тоо 136 мянга орчим байсан нь 2017 онд 75 мянга орчим байсантай харьцуулахад хоёр дахин их байна.
Түүнчлэн "KOTRA"-гийн мэдээлснээр, 2022 онд Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ 28 их наяд вон болж, өмнөх оныхоос 32%-иар өссөн нь түүхэн дээд амжилт болжээ.
Гэвч Солонгосоос Улаанбаатар руу чиглэсэн ихэнх нислэгүүд Инчоны олон улсын нисэх буудлаас нисдэг бөгөөд Гимпо нисэх онгоцны буудлаас Монгол руу чиглэсэн олон улсын нислэг байдаггүй. Даланзадгад нисэх онгоцны буудал нь зөвхөн Монгол Улсын хэмжээнд дотоод нислэг үйлддэг тул "Фуднаму" нь Гимпо нисэх онгоцны буудлаас Даланзадгад чиглэлд олон улсын шууд нислэг үйлддэг дэлхийн анхны байгууллага болох юм. Тэр дундаа Улаанбаатараас Даланзадгад орчмын говь руу автомашинаар явахад 10 орчим цаг зарцуулдаг тул Даланзадгад нисэх онгоцны буудлыг ашигласнаар хүртээмжийг ихээхэн нэмэгдүүлэх төлөвтэй байгаа гэжээ.