Манай улс элэг болон ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа тухай ОХУ-ын хэвлэлд онцолжээ

Манай улс элэг болон ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа тухай ОХУ-ын хэвлэлд онцолжээ

Монгол Улс хорт хавдрын улмаас нас барсан хүний ​​тоогоор дэлхийд нэгдүгээрт орж байгаа талаар ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлжээ. 

Манай улсад таван тохиолдол бүрийн нэг нь хорт хавдраас үүдэлтэй байдаг байна. Тэр дундаа элэг, ходоодны хорт хавдар зонхилдог аж. Манай улсад 2023 онд хорт хавдрын 7244 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөгсдийн 65 хувь нь ахисан шатандаа оношлогджээ. Мөн хорт хавдраар 4556 хүн нас барсны 85 гаруй хувь нь 45-аас дээш насныхан байгаа аж. Хүн амын дунд элэгний хорт хавдар их байгаагийн нэг шалтгаан нь мах, өөх тостой хүнсний хэрэглээ зонхилох хоолны дэглэмтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө