Монгол Улсын Онцгой Байдлын яамны төлөөлөгчид ОХУ-ын Курган хотод айлчлал хийхээр төлөвлөжээ.
Тус яамны төлөөлөгчид "Варгашинскийн PPSO" үйлдвэрийн гал унтраах хэрэгслийг сонирхож байгаа бөгөөд Монголд оруулж ирэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Курган хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын (ХХАҮТ) ерөнхийлөгч Илья Назаренко URA.RU агентлагт ярьжээ. Тэрбээр, “Бид Монгол Улсын Онцгой байдлын яамны төлөөлөгчдийг Курганд ирэхийг хүлээж байна. Тэд Варгашинскийн PPSO үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонирхож байгаа бөгөөд тус үйлдвэрт зочлохоор төлөвлөж байгаа. Тэд ойролцоогоор 2-р сарын сүүлээр ирэх төлөвтэй байна" гэжээ.