Х.Нямбаатар: Офицеруудын ордноос Таван шарын автобусны зогсоол хүртэлх явган хүний зам, ногоон байгууламжийг бүхэлд нь шинэчлэхээр төсөв батлуулсан

Х.Нямбаатар: Офицеруудын ордноос Таван шарын автобусны зогсоол хүртэлх явган хүний зам, ногоон байгууламжийг бүхэлд нь шинэчлэхээр төсөв батлуулсан

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.02.03/ Урт цагааны төлөвлөлт, тохижилтын талаар болон нийслэлд хийхээр төлөвлөсөн тохижилтын төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, "2024 оныг нийслэл Улаанбаатар хотын тохижилтын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн хэд хэдэн зам талбайг тохижуулж, хорооллын дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын өргөн чөлөөг бүхэлд нь байгалийн боржин чулуугаар халтирдаггүй явган хүний зам хийхээр төлөвлөсөн. 

Урт цагааны барилгыг НИТХ-ээс гаргасан шийдвэрийн дагуу нурааж, Улаанбаатар хотын төвд байрлах хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн. Зарим иргэд энэ байршилд авто зогсоол хийхийг хүсэж байгаа. Иймд урьдчилсан тооцооллоор 196 автомашины зогсоолтой, дээрээ ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг гаргасан. Хэрэв зоорийн зогсоол байгуулбал зардал харьцангуй өндөр гарахыг дурдья. 

Мөн Офицеруудын ордноос Таван шарын автобусны зогсоол хүртэлх 14 орчим км газрын явган хүний зам, ногоон байгууламжийг бүхэлд нь шинэчлэхээр зураг төслөө гаргаж, төсөв хөрөнгөө батлуулсан" гэлээ.

ҮЗЭХ: