Лхагва гарагт Германы Ерөнхийлөгч манай улсад айлчлах ба Улаанбаатарын авто замд ямар зохицуулалт хийх талаар ТЦА-наас мэдээлэл хийгээгүй байна

Лхагва гарагт Германы Ерөнхийлөгч манай улсад айлчлах ба Улаанбаатарын авто замд ямар зохицуулалт хийх талаар ТЦА-наас мэдээлэл хийгээгүй байна

Ирэх долоо хоногийн Лхагва гараг /2024.02.07/-т Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад түүхэн төрийн айлчлал хийх гэж байна. Германы Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй энэ удаагийн айлчлалын "улс төрийн ач холбогдол" маш өндөр гэдгийг судлаачид онцлох тэмдэглэж байна. 

Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын "Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах" баримт бичигт гарын үсэг зурж магадгүй хэмээн судлаач Д.Баярхүү онцолж байгаа юм. Харин Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийх талаар Тээврийн цагдаагийн албанаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.