“Тэмээний  улсын алдарт уяач” цолыг энэ жил анх удаа Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу авчээ

“Тэмээний улсын алдарт уяач” цолыг энэ жил анх удаа Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу авчээ

“Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймагт амралтын энэ өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн баяр 25 дахь жилдээ болж буй бөгөөд энэ жилийнхийг "16 түмэн тэмээний баяр" нэрийн дор зохион байгуулжээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, "Манай аймгаас тэмээчин Д.Жижээ, Х.Гомбосүрэн, Д.Хамар, Ж.Тогтохсүрэн нарын Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд төрөн гарч, тэмээчин Г.Бүд, А.Батбуян, Д.Хүүхэн нар тэмээн сүргээ өсгөн үржүүлж Монгол улсын Гавьяат малчин, тэмээчин М.Мөнхбаян хурдан тэмээний амжилтаараа Монгол Улсын анхны алдарт уяач цол хүртсэн зэрэг амжилт нь бид бүхний бахархал юм” гэдгийг онцлон хэлж байна.

НҮБ-аас 2024 оныг тэмээг хамгаагалах олон улсын тэмээн овогтын жил болгон зарлаад буй. Монгол Улс 2023 онд 473 900 толгой тэмээ тоолуулснаас гуравны нэг нь Өмнөговь аймагт байна. 

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх, "Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Тэмээний баяр урьд жилүүдэд гуравдугаар сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна. Өмнөговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой олон ажил хийж байна. Жишээ нь, энэ жил анх удаа УИХ-ын даргын шийдвэрээр “Тэмээний алдарт уяач” цолыг олгож эхэлсэн. Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу Улсын алдарт уяач болоод байна” гэлээ.




Өнөөдөр гахай өдөр

16 минутын өмнө