Сар шинийн баяртай холбогдуулан БНСУ-аас Монгол руу чиглэсэн жуулчдын тоо эрс нэмэгдэж, бүх нислэгийн тиз дууссан талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ

Сар шинийн баяртай холбогдуулан БНСУ-аас Монгол руу чиглэсэн жуулчдын тоо эрс нэмэгдэж, бүх нислэгийн тиз дууссан талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан БНСУ-аас Монгол руу чиглэсэн жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа талаар БНСУ-ын "Newsis" онцлон дурджээ. 

Өмнөд Солонгосын өвлийн аяллын гол чиглэл нь Монгол, Япон, Хонг Конг зэрэг улсууд байгаа аж. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 4-ны өдрийн байдлаар "Жэжү Эйр" компаний Монгол дахь бүх нислэгийн тиз дууссан байна. Жуулчдын ихэнх нь  Хөвсгөл далайд зохиогддог "Хөх сувдан мөсний баяр", "Цаа бугын баяр", "Говийн түмэн тэмээний баяр" үзэхээр зорьж байгаа бөгөөд мориор аялж,, нүүдэлчдийн уламжлалт гэрт байрлахыг хамгийн их хүсдэг гэнэ.

Одоогоор "Jeju Air", "Asiana Airlines", "Korean Air" компаниуд ажиллаж байгаа бөгөөд Чежү Эйр долоо хоногт гурван удаа (Даваа, Пүрэв, Ням гарагт) Инчон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байна.

Эх сурвалж: Newsis




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө