Б.Энхбаярыг сэтгүүлчдийн талаарх ноцтой мэдэгдэлдээ уучлалт гуйж, хариуцлага хүлээхийг МСНЭ шаардаж байна

Б.Энхбаярыг сэтгүүлчдийн талаарх ноцтой мэдэгдэлдээ уучлалт гуйж, хариуцлага хүлээхийг МСНЭ шаардаж байна

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "2022 оны нүүрс тээврийн том оврын машин оруулж ирж, нэр бүхий сэтгүүлчдэд тараасан. Улмаар намайг хэвлэлээр гутаах ажиллагааг зохион байгуулсан" гэж мэдэгдсэн. 

Харин энэ мэдэгдлийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эсэргүүцэж, "Хуулийн байгууллагаар батлагдаж нотлогдоогүй асуудлаар хариуцлагагүй бөгөөд хувийн эрх ашиг агуулсан мэдээллийг цацсанаар сэтгүүлчдийн төдийгүй ардчилсан нийгмийн амин чухал хэсэг болох чөлөөт хэвлэлийн эсрэг нийгэм, олон нийтийг өдөөн турхирсанд харамсаж байна" гэжээ. 

Мөн "Засгийн газрын гишүүн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас чөлөөт хэвлэлийн бие даасан хараат бус байдал, нэр хүндэд халдсан үйлдлээ даруй таслан зогсоож, хуулийн хүрээнд ажиллах, сэтгүүлчдийн талаарх ноцтой мэдэгдэлдээ уучлалт гуйж, хариуцлага хүлээхийг шаардаж байна" гэлээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө