Суудлын автомашинаар гурван хүүхэдтэй хамт зорчиж яваад сураггүй болсон иргэнийг хээр цасанд суусан байхад нь олжээ

Суудлын автомашинаар гурван хүүхэдтэй хамт зорчиж яваад сураггүй болсон иргэнийг хээр цасанд суусан байхад нь олжээ

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т орших Цэнгээгийн худаг хэмээх газарт суудлын автомашинаар зорчиж явсан 48 настай С нь 18, 13, 12 насны гурван хүүхэдтэй хамт сураггүй болжээ.

Улмаар эрэн хайх ажиллагаа явуулж өглөөний 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн нутаг Гэзэггүй-Ар хэмээх газарт автомашин нь цасанд суусан байсныг олсон байна. Иргэдийг аюулгүй аварч холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн бол автомашин нь татаж гаргах боложмгүйгээр цасанд суусан учир тэнд нь үлдээжээ.