ММСУХ-оос гуравдугаар сарын 01-нээс хойш морь уралдуулах зөвшөөрлийг Засгийн газраас хүсчээ

ММСУХ-оос гуравдугаар сарын 01-нээс хойш морь уралдуулах зөвшөөрлийг Засгийн газраас хүсчээ

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглосон тогтоолыг батласан. Уг тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон юм.

Тэгвэл уг хугацааг арваннэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ны өдөр болгон өөрчилж өгөх хүсэлтийг Монголын Морин спорт уяачдын холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гаргажээ. 

Уг хүсэлтийг энэ долоо хоногийн лхагва гарагийн /2024.02.07/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй аж. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн боловч тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр өвлийн морин уралдааныг нууцаар зохион байгуулж ирсэн. Тиймээс үүнийг болиулж төрийн байгууллагуудын хяналт дор өндөр зохион байгуулалттайгаар гуравдугаар сарын 01-ны өдрөөс хойш нэмэх хэмд морь уралдуулдаг болох хүсэлтийг Монголын Морин спорт уяачдын холбооноос гаргасан нь энэ аж.