Ховд аймгийн Чандмань сумын төвөөс зүүн урд зүгт газар хөдөлжээ.
Уг газар хөдлөлт Чандмань сумаас урд зүгт 19 километрийн зайд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 05-ны өдрийн 11:07 цагт болсон бөгөөд 3.9 магнитуд хүчтэй байсан аж. Сонирхуулахад, он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 13 удаа бүртгэгдээд байна.