Имартын 360 гаруй ажилчид ачаалал ихтэй эмнэлгүүдийн ойр орчмын цас, мөсийг цэвэрлэлээ

Имартын 360 гаруй ажилчид ачаалал ихтэй эмнэлгүүдийн ойр орчмын цас, мөсийг цэвэрлэлээ

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт халтиргаа гулгаанаас болж гэмтэж бэртэн эмчлүүлэхээр ирэгсдийн тоо хоногт 70-80 хүрдэг байна. 

Иймд "Скай Хайпермаркет" ХХК буюу "Имарт"-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 360 ажилтнуудын оролцоотойгоор "Хамтдаа цас цэвэрлэцгээч" аяныг зохион байгуулж, эмнэлгүүдийн ойр орчмын цасыг цэвэрлэжээ.

Тодруулбал, салбар дэлгүүрүүдтэйгээ ойр байрлах, олны хөл хөдөлгөөн ихтэй ‘‘Улсын Хоёрдугаар төв эмнэлэг’’, ‘‘Гэмтэл согог судлалын үндэсний төв’’, ‘‘Хавдар судлалын үндэсний төв’’ болон ‘‘Улсын Гуравдугаар төв эмнэлэг’’-үүдийн нийт 1800 м2 талбай, гадаа гудамжид дагтаршсан цас мөсийг цэвэрлэсэн байна.