ЦЕГ-ын "CҮЛД" чуулгын алба хаагчид БНСУ-д бүрэн хэмжээний тоглолтоо хийжээ

ЦЕГ-ын "CҮЛД" чуулгын алба хаагчид БНСУ-д бүрэн хэмжээний тоглолтоо хийжээ

Цагдаагийн ерөнхий газрын "CҮЛД" чуулгын алба хаагчид энэ оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 03-ны хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ардын хөгжмийн урлагийн хүрээлэнгийн урилгаар зочилж, Намвон хотод Монголын түүх, соёлыг танилцуулах бүрэн хэмжээний тоглолт хийжээ.

Үүний зэрэгцээ тус хотын Уран зургийн галлeрeй, Гванжу хот дахь Азийн соёлын төв, UNESCO зүүн өмнөд Азийн салбар, Жонжу хот дахь Урлагийн хүрээлэн, Инчёон дахь К-Camping үйл ажиллагаатай танилцаж, тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд У Инь Чун, Сөүл хот дахь Үндэсний их тeатрын удирдлагуудтай уулзан, соёл урлагаар дамжуулан иргэд, олон нийтэд амьдралын зөв хандлага, хэвшил, эх оронч, түүх, соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх туршлага солилцжээ.