Билли Айлиш "Грэмми"-ийн гол шагналуудын нэг болох "шилдэг дуу" шагналын эзнээр тодорлоо

Билли Айлиш "Грэмми"-ийн гол шагналуудын нэг болох "шилдэг дуу" шагналын эзнээр тодорлоо

“Грэмми” хөгжмийн наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт үргэлжилж байна.

Энэ удаагийн “Грэмми” хөгжмийн наадамд Америкийн дуучин Билли Айлиш “Barbie” киноны “What Was I Made For?” дуугаараа “Грэмми” наадмын гол шагналуудын нэг болох “Оны шилдэг дуу” шагналын эзэн боллоо.  Б.Айлишаас гадна SZA, Майли Сайрус, Тэйлор Свифт нар шагнал хүртээд байгаа бөгөөд Т.Свифтийн хувьд "Шилдэг поп гоцлол цомог" шагналыг гардан авлаа. 

Харин энэ удаагийн наадмын есөн шагналд нэр дэвшээд буй, R&B дуучин SZA-гийн хувьд “Kill Bill” дуугаа дуулахдаа ижил нэрт киноны тулаант хэсгийг үзэгчдийн хүртээл болгожээ. “Грэмми” наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын эхний шагналыг Майли Сайрус “Flowers” дуугаараа авч, анхны “Грэмми”-ээ хүртлээ.