12 настай охиныг барьцаалж, амь насыг нь хохироосон Г гэгчид 60 жил, эсхүл бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна

12 настай охиныг барьцаалж, амь насыг нь хохироосон Г гэгчид 60 жил, эсхүл бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна

Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан.

Тус хэргийг мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдуулан 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан, улмаар 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Дээрх хуулийн зүйл заалтууд нь 12-25 жил хорих эсхүл бүх насаар нь хорих ялтай. Иймд Г гэгчид холбогдох заалтуудын дагуу нь нийт 60 жил эсхүл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай байна.