Сар шинийн өдрүүдэд зарим газраар цасан шуургатай

Сар шинийн өдрүүдэд зарим газраар цасан шуургатай

Хоёрдугаар сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлэв.

Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнө -34...-39, өдөртөө -23...-28, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнө -28...-33, өдөртөө -15...-20, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө -11...-16, өдөртөө -2...-7, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнө -18...-23, өдөртөө -7...-12, бусад нутгаар шөнө -22...-27, өдөртөө -11...-16 градус хүйтэн байх аж.