Х.Нямбаатар: B, C ангилалтай иргэдийг мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, 3.5 саяын цалинтай хоёр ээлжээр ажилладаг ажилд авна

Х.Нямбаатар: B, C ангилалтай иргэдийг мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, 3.5 саяын цалинтай хоёр ээлжээр ажилладаг ажилд авна

Нийтийн тээврийн салбарт жолоочийн нөөц дутагдалтай байгаа учир дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй B, C ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд хүргэн үнэ төлбөргүй мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулах шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар гаргалаа. 
 
Автобусны жолооч нарыг 3.5 сая төгрөгийн цалинтайгаар хоёр ээлжээр ажиллуулах бөгөөд тэтгэвэрт гарвал хүмүүст 24 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох аж. Жолоочийн нөөц дутагдалгүй болбол Гуравдугаар сарын 15-ны өдөр гэхэд зорчигч тээвэрт гарах автобусныхаа тоог 1200 хүргэнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.