Никитон хамтлагийн гитарчин, ая зохиогч Өөжгий буюу Д.Өлзий-Орших "Номин талст" хамтлагт зохиож өгсөн бүх дууг Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нарыг дуулахыг хориглоно гэжээ.
Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших, “Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Т.Дэлгэрмөрөн А.Хаянхярваа хоёрыг дуулахыг надад байгаа онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрөөс эхлэн бүр мөсөн хориглож байгаа шүү. Маргаашнаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх” гэжээ.
Өө нээрээ. Миний “Номин талст” хамтлагад зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та 2 дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүрмөсөн хориглож байгаа шүү.
— Өөжгий Өлзий-Орших (@Mandolinchin) February 5, 2024
Өнөө маргаашнаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх. https://t.co/4ALskZXDPf
Харин үүний хариуд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, “Саяхан бие даасан тоглолтоо хийх гээд миний дүү анхынхаа тоглолтод оролцоод өгөөч. Чамд бүх насаараа дуулах эрхийг өгье гээд тохиролцоод гар бариад бөөн юм болсон доо. За хоёулаа энд бичээд яах вэ. Танихгүй улс биш, уулзаж байгаад учраа олъё" гэжээ.
Саяхан даа... Бие даасан тоглолтоо хийх гээд...
— Амгалан Хаянхярваа (@Khayanaa_NT) February 5, 2024
миний дүү ахынхаа тоглолтонд оролцоод өгөөч чамд бүх насаараа дуулах эрхийг өгье гээд тохиролцоод гар бариад бөөн юм болсон доо ...
За хоёулаа энд бичээд яахав танихгүй улс биш уулзаж учираа олоцъё ??☺️ https://t.co/uOlDbTLKDV