Улсын хошой аварга малчин С.Энхбаатар малчны хотондоо 3000 гаруй ном бүхий номын сан байгуулжээ

Улсын хошой аварга малчин С.Энхбаатар малчны хотондоо 3000 гаруй ном бүхий номын сан байгуулжээ

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Монгол Улсын хэмжээнд 18 малчин өрх Улсын хошой аваргаар тодорсны нэг нь Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн малчин С.Энхбаатар, Д.Чулуунцэцэг нар юм.

С.Энхбаатар нь мал аж ахуйн салбарт эрдэм мэдлэгтэйгээс гадна “Норовлин сумын Алдарт малчид”, “Хэнтий аймгийн Алдарт малчид”, “Монгол Улсын Алдарт малчид” хэмээх гурван боть номыг эмхэтгэсэн юм. Тэрбээр малчны хотондоо 3000 гаруй ном бүхий номын сантай. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулан “Хэнтий аймгийн Алдарт малчид” номынхоо дээжээс хандив өргөсөн билээ.

С.Энхбаатар, Д.Чулуунцэцэг нар сумынхаа 100 жилийн ойн босгон дээр мөн Норовлин сумын анхны Улсын хошой аварга малчин өрхөөр ийнхүү тодорч байна.




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө