"Esan"-үндэсний цахим номын санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгосныг зарлалаа

"Esan"-үндэсний цахим номын санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгосныг зарлалаа

"Esan"-үндэсний цахим номын санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болсныг өнөөдөр зарлалаа. Тодруулбал, "Esan" номын сан орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар 130 сая хуудас материалыг цахимжуулах, хиймэл оюунд ухаанд суурилсан хуулбар шалгуурын системээр оюуны өмчийг хамгаалах, судалгаа, сурлагын чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой байна.

Мөн улс үндэстний түүх, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, иргэд ялангуяа хүүхэд залуусын тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг хангах, цаашлаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхой хувь нэмэр оруулах зорилготой аж. Тус цахим номын санд ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоор байршуулжээ.

"Esan"-үндэсний цахим номын санд нэвтрэх бол ЭНД дарна уу.