Улсын арслан Б.Орхонбаяр Цагаан сарын барилдаанд барилдахгүй гэж мэдэгдэв

Улсын арслан Б.Орхонбаяр Цагаан сарын барилдаанд барилдахгүй гэж мэдэгдэв

Хилэнт хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр /2024.02.06/ эхэлж байна. Тэгвэл энэ жилийн Цагаан сарын барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр зодоглохгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал тэрбээр "Энэ жилийн Цагаан сарын барилдааныг өнжиж байгаа. Бэртлээ сайн эдгээж байж барилдана. Энэ жил оролцох боломжгүй" гэжээ. 

Энэ жил битүүний өдөр хоёрдугаар сарын 09-ны өдөр таарч байгаа юм.