“Чингис хаан” нисэх буудалд олон улсын шуудан ялган боловсруулах төвийг нээжээ

“Чингис хаан” нисэх буудалд олон улсын шуудан ялган боловсруулах төвийг нээжээ

“Монгол шуудан” компани Хөшигийн хөндий дэх олон улсын “Чингис хаан” нисэх буудалд Олон улсын шуудан ялган боловсруулах төвийг ашиглалтад оруулж өнөөдөр нээжээ.

Тус төвийг нээснээр “Монгол шуудан” компани үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу явуулахад нэг ахиц гаргаж буйг компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нээлт дээр хэллээ. Улс орнуудын Олон улсын шуудан ялган боловсруулах төв нь ихэвчлэн олон улсын нисэх буудлууддаа байрлаж байдгийг тэрбээр хэллээ. Энэ жишгийн дагуу төвийг байгуулжээ.

Тус төв нь жилд 3 сая орчим шуудан, илгээмжийг ялган гаалийн хяналтаар оруулах хүчин чадалтай ажиллах юм.

Төвийг “Монгол шуудан” компани 2016 онд олон нийтэд нээлттэй компани болон Хөрөнгийн биржид хувьцаагаа гарган арилжиж, түүнээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр байгуулжээ. Уг төвөөр шуудангийн бусад компани үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.