LIVE: "Туул гол дээгүүр тавигдах дүүжин тээврийн суудал халдаг ба өндрөөс 360 градус хотыг харна" гэж Францын "Пома" группийн төлөөлөгч мэдээллээ

LIVE: "Туул гол дээгүүр тавигдах дүүжин тээврийн суудал халдаг ба өндрөөс 360 градус хотыг харна" гэж Францын "Пома" группийн төлөөлөгч мэдээллээ

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар мэдээлэл өгч байна. Хэвлэлийн хуралд дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч Францын "Пома" группийн төлөөлөл оролцож байгаа юм.

"Пома" компанийн төслийн менежер, "Бид энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захиргаа, төслийн нэгж, Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажиллаж, төслийг урагшлуулах шийдвэрийг гаргана.  Францын Пома групп өөрийн охин компаниудтай хамтран дэлхий даяар дүүжин тээврийг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Охин компаниуд судалгаа, бүхээгийн загварыг зохион бүтээх, механик эд ангийн угсралтыг хийдэг юм.

Спортын буюу цасны дүүжин тээврээс гадна хотын, аялал жуулчлалын, уул уурхай, салхины эрчим хүч, энтертайнмент зэрэг олон хэлбэрийн системийн төслийг хэрэгжүүлдэг. Уул уурхайн машин механизм хүрэх боломжгүй газарт дүүжин тээврээр ашигт малтмал зөөвөрлөдөг. Дүүжин тээвэр нь газрын ган татлагат, агаарын троссон татлагат тээврийн хэрэгсэл гэсэн хоёр технологитой. Бид төслөө АНУ, Өмнөд Америк, Европ, Азийн орнууд, Евро-Азийн орнуудад хэрэгжүүлсэн байдаг. 

Дэлхийн том хотуудад газарзүйн байрлал нь хуваагдсан, хүн амын нягтаршлаас шалтгаалан түгжрэл ихтэй, агаарын бохирдол, дуу чимээ ихтэй асуудлыг дүүжин тээвэр шийдэх боломжтой болоод байгаа юм. Үүний үр дүнд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, 40 минут зорчдог хугацааг дөрөв дахин багасгасан байх жишээтэй.

Улаанбаатар хотод Туул гол дээгүүр дүүжин тээврийн шугам тавигдах бөгөөд дүүжин тээврийн бүхээгийн суудал халдаг байх шийдэлтэй. Агаарын нийтийн тээврээр зорчиход өөр мэдрэмж төрж, өндрөөс 360 градус хотыг харна" гэв.

ҮЗЭХ: