"World ballet grand prix-korea 2024" олон улсын бүжгийн тэмцээнээс “Хатад” студийн бяцхан бүжигчид дэд байр эзэлжээ

"World ballet grand prix-korea 2024" олон улсын бүжгийн тэмцээнээс “Хатад” студийн бяцхан бүжигчид дэд байр эзэлжээ

БНСУ-д "World ballet grand prix-korea 2024" Олон улсын бүжгийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн “Хатад” студийн бяцхан бүжигчид амжилттай оролцлоо.

“Хатад” студийн бяцхан бүжигчид саяхан болсон "Mongolian Ballet Grand Prix-2023" улсын уралдааны бага насны ангилалд тэргүүн байр эзэлж байсан юм. Тэгвэл энэ удаа БНСУ-д зохион байгуулсан "World ballet grand prix-korea 2024" Олон улсын бүжгийн тэмцээний хоёр төрөлд амжилттай оролцож,  балетын төрөлд дэд байр, үндэсний бүжгийн төрөлд гутгаар байрыг тус тус эзэлжээ.