Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулж байна

Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд Үндэсний аврах бригадын сургалтын талбайд дадлага сургуулийг зохион байгуулж байна. Тус дадлага сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Бүлгийн дарга, аврагч нар оролцож, хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны туршлага хуримтлуулж байна гэж НОБГ-аас мэдээллээ.