LIVE: "Улаанбаатар хотын таван хүн тутмын хоёр нь ядуу байна" гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

LIVE: "Улаанбаатар хотын таван хүн тутмын хоёр нь ядуу байна" гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Монгол Улсын "Ядуурлын түвшин - 2022" өнөөдөр /2024.02.07/танилцуулж байна. "Ядуурлын үндсэн үзүүлэлт тооцох аргачлал" илтгэлийг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким, “Монгол Улсын ядуурлын түвшин - 2022 онд" илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцуулж байна.

- Монгол Улсын ядуурлын шугам 2022 оны байдлаар 418 мянган төгрөгөөр тооцогдож байна.

- Насанд хүрсэн нэг хүн сарын 657 мянган төгрөгийн хэрэглээтэй. Үүний 30 хувийг хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг.

- Ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сард 784 мянган төгрөгийн хэрэглээтэй, үүнийхээ 28 хувийг хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулж байна.

- Ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй хүн амын насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүний сарын хэрэглээнээс 2.4 дахин өндөр байна.

- Хамгийн бага хэрэглээтэй хүн амын насанд хүрсэн нэг хүнд сард 290 мянган төгрөгийн хэрэглээтэй бол хамгийн их хэрэглээтэй бүлгийн нэг хүн сард 1.2 сая төгрөгийг хэрэглээндээ зарцуулж байна.

- Баруун, зүүн, хангайн бүс хамгийн өндөр ядуурлын түвшинтэй байна. Нийт ядуу хүний 18 хувь нь баруун бүсэд, 22 хувь нь хангайн бүсэд, 13 хувь нь төвийн бүсэд, 9 хувь нь зүүн бүсэд байна.

- Улаанбаатар хотын нийт хүний 37 хувь буюу 514.2 мянган иргэн ядуу амьдарч байна. Нийслэлийн 5 хүн тутмын 2 нь ядуу амьдарч байгааг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцууллаа.

ҮЗЭХ: