БНСУ-ын "Аэро К" агаарын тээврийн компани Монгол руу шинэ нислэгийн чиглэл гаргахаар болжээ

БНСУ-ын "Аэро К" агаарын тээврийн компани Монгол руу шинэ нислэгийн чиглэл гаргахаар болжээ

БНСУ-ын "Аэро К" компани нь Вьетнамын Чонжү болон Данан хооронд олон улсын шинэ байнгын маршрутыг эхлүүлсэн бөгөөд тун удахгүй Монгол руу шинэ чиглэл нээх болсон талаараа мэдээллээ.

Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан Солонгосоос Монголд цагаан сар болон цас, цаа бугаа үзэхээр зорин ирж буй жуулчдын тоо эрс нэмэгдэж, онгоцны тиз олдохгүй байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж буй. Ирэх зун ч мөн адил Солонгос жуулчдын тоо нэмэгдэх төлөвтэй байна. 

Тэгвэл БНСУ-ын "Аэро К" агаарын тээврийн компани Японы Осака, Токио, Тайванийн Тайбэй, Филиппиний Кларк зэрэг чиглэлд нислэг үйлдэж байгаабөгөөд энэ онд багтаан Хонконг, Монгол, Макао руу шинэ чиглэл гаргахаар төлөвлөж байгаа аж.