БНСУ дахь монгол оюутнууд цагаан сарын арга хэмжээ зохион байгуулжээ

БНСУ дахь монгол оюутнууд цагаан сарын арга хэмжээ зохион байгуулжээ

БНСУ-ын Дунян их сургуулийн монгол оюутнууд болон бусад гадаад оюутнууд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундүчон хотхон дахь их сургуулийн төв байранд "Гадаад оюутнуудад зориулсан цагаан сарын арга хэмжээ" зохион байгуулжээ.

Олон улсын солилцооны төвийн захирал Нам Жонг Хван, Дундүчон баазын тэргүүн Хео Но Жон, Дундүчон баазын дэд ерөнхийлөгч Нак Жун Ёом, Монголоос 65 оюутан, Вьетнамаас 72 оюутан энэхүү арга хэмжээнд оролцсон байна. Тус арга хэмжээнд оролцсон гадаад оюутнууд, "Сар шинийн баяраар төрсөн нутаг руугаа явж чадаагүй учир ганцаардаж байсан ч энэ арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь гэнэтийн бэлэг авсан юм шиг санагдсан. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан бусад улсын оюутнуудтай танилцсан" гэжээ.

Харин Олон улсын солилцооны төвийн захирал Нам Жонг Хван хэлэхдээ, "Энэ арга хэмжээ гадаад оюутнуудын эх орноо санагалзах сэтгэлийг бага зэрэг арилгах боломж болно гэж найдаж байна. Мөн бид олон улсын оюутнуудад  идэвхтэй дэмжлэг үзүүлэх болно" гэжээ.