Японд болсон ОУ-ын цасан баримлын уралдаанд Монголын баг тэргүүн байр эзэлжээ

Японд болсон ОУ-ын цасан баримлын уралдаанд Монголын баг тэргүүн байр эзэлжээ

Японы Хоккайдо мужийн Саппоро хотноо 48 дахь удаа зохион байгуулсан олон улсын цасан баримлын уралдаанд Монгол Улсын баг "Нөмөр" бүтээлээрээ тэргүүн байр хүртжээ.

Тус тэмцээнд хоёр дахь удаа оролцсон МУЭ-ийн гишүүн зураач Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нар "Нөмөр" бүтээлийг  хийжээ. “Нөмөр” цасан баримлаар өвлийн тэсгэм хүйтэн, цасан шуурганаас балчир хүүг өөрийн биеэрээ уул мэт өмгөөлөн нөмөрлөж, гэр мэт дулаацуулан тухлуулж, ээж мэт энэрэн хайрлаж буй үнэгийг дүрсэлсэн байна. Энэ тэмцээнд Монгол, Солонгос, АНУ, Индонез, Сингапур, Тайланд, зэрэг 9 орны уран бүтээлчид оролцсон байна.