Нэрт удирдаач Ж.Чулуун гуайн хүү Ч.Чинбатад Ардын жүжигчин цол хүртээлээ

Нэрт удирдаач Ж.Чулуун гуайн хүү Ч.Чинбатад Ардын жүжигчин цол хүртээлээ

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.02.08/ салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбатын сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлүүдийг олон улсын нэр хүндтэй тайзан дээр амжилттай удирдан танилцуулж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, Ардын жүжигчин цол хүртээлээ. Ч.Чинбат нь нэрт удирдаач Ардын жүжигчин Ж.Чулуун гуайн хүү юм.