Хөвсгөл нуурт цөмөрч орсон машиныг татан гаргаж таван хүний амь насыг аварчээ

Хөвсгөл нуурт цөмөрч орсон машиныг татан гаргаж таван хүний амь насыг аварчээ

Өчигдөр Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 6 дугаар багийн  Урандөш гэдэг  газар аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 70 км-т Хөвсгөл нуурын мөсөөр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагчид  Модон хүй гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Ц-ийн Хайлюкс  загварын  суудлын автомашин мөс цөмөрч урд дугуйгаараа усанд суусан байсныг 22  цаг 8 минутад   татан гаргаж, 5 иргэний амь нас, 80 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд мөс цөмөрч гол нуурын усанд суусан дуудлага өнгөрсөн  онд 7 удаа,  он гарсаар Хөвсгөл нуурт 2 удаа, Галт суманд 1 удаагийн дуудлагаар алба хаагчид ажилласан байна. Иймээс  иргэд сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутаг руу зорчихдоо гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.