Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Хүчирхэг эмэгтэй Нам Сүн" цуврал "Netflix" дээрх хамгийн үзэлттэй киноны тавдугаар байрт жагсжээ

Монголд зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Хүчирхэг эмэгтэй Нам Сүн" цуврал "Netflix" дээрх хамгийн үзэлттэй киноны тавдугаар байрт жагсжээ

"Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун" СОАК-ны хоёрдугаар бүлэг болох "Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" цувралын өнгөрсөн онд цацагдаж дууссан. Тус цувралын зураг авалтын хэсгийг өнгөрсөн зун Монгол Улсад хийсэн бөгөөд монгол жүжигчид мөн оролцон тоглосон юм.

"Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн" цуврал нь аавтайгаа Монголд аялахаар ирсэн таван настай охин төөрч, түүнийг монгол гэр бүл олж Цэцэг хэмээн нэрлэж, өөрсдийн төрсөн хүүхэд мэт өсгөдөг. Улмаар өөрийгөө Солонгос ээжтэй гэдгийг санаснаар насанд хүрээд төрсөн аав, ээжээ олохоор БНСУ-ыг зорьж байгаа тухай гардаг. 

Тэгвэл цуврал Netflix дээр 174 сая хандалт авснаар хамгийн үзэлттэй 2023 оны Солонгос киноны тавдугаар байрт жагсжээ.




Өнөөдөр тахиа өдөр

33 минутын өмнө