Монголоос Лондон руу шууд нислэг үйлдэх хэлэлцээр байгууллаа

Монголоос Лондон руу шууд нислэг үйлдэх хэлэлцээр байгууллаа

Их Британи, Монгол Улсын хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг 2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр байгуулжээ. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд шууд нислэг хийх боломжийг нээж буй юм.

Улаанбаатараас Лондон руу зорчигч тээврийн нислэгийг “МИАТ” компани, ачаа тээврийн нислэг үйлдэх “Изинис Эйрвэйс” ХХК тус тус үйлдэнэ. Монгол Улсын Засгийн газар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт нар гарын үсэг зурав.


Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2000 оны гуравдугаар сарын 01-ний өдөр байгуулж байсан. ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай холбогдуулан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм. Гарын үсэг зурах уулзалтын үеэр хоёр тал агаарын болон авто зам, төмөр замын тээвэрт харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав.