Цагаан сарын баяраар ачаалал нэмэгдвэл цахилгаан хязгаарлаж магадгүй гэж УБЦТС-аас мэдэгджээ

Цагаан сарын баяраар ачаалал нэмэгдвэл цахилгаан хязгаарлаж магадгүй гэж УБЦТС-аас мэдэгджээ

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан оргил ачааллын үе буюу оройн 17.00-21.00 цагийн хооронд зарим байршлуудад 1-2 цагийн хугацаатай цахилгааны хязгаарлалт хийж байгаа.

Тэгвэл энэ хязгаарлалтыг Сар шинийн баярын өдрүүдэд хийж магадгүй талаар УБЦТС-аас мэдэгджээ. Тодруулбал, "Ачааллын түвшин нэмэгдсэн тохиолдолд хязгаарлалт хийж магадгүй. Аль болох хийхгүй байхыг хичээнэ. Айл өрхүүд эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо хэмнэх нь чухал" гэлээ.