"Мөрөөдлийн театр" продакшны жүжигчин Д.Баттөмөр МУГЖ цол хүртээлээ

"Мөрөөдлийн театр" продакшны жүжигчин Д.Баттөмөр МУГЖ цол хүртээлээ

"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, эх орондоо хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд одон, медаль, цол гардуулж байна. 

Энэ үеэр "Мөрөөдлийн театр" продакшны жүжигчин Д.Баттөмөрт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ. Тэрбээр анх хошин урлагийн “Х-Түц” продакшнаас ажлын гараагаа эхэлж,  одоо “Мөрөөдлийн театр”-т жүжигчнээр ажиллаж, цөөнгүй дэлгэцийн уран бүтээлд тоглож яваа чадварлаг нэгэн юм. Жүжигчин Д.Баттөмөр 20 гаруй жил ажиллахдаа тайз, дэлгэцийн 30 гаруй уран бүтээлд тоглож, "Трио" УСК-гоороо таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртсэн юм.