“Циркийн барилгыг нурааж, орон сууц барихаар болсон. Ойролцоох газарт нь 35 давхар оффисын зориулалттай барилга баригдахаар болсон" гэх мэдээллүүд сар шинийн баярын өмнө гарч, олон хүн эсэргүүцэх болсон.
Учир нь 2008 онд Төрийн өмчийн хорооны 352 дугаар тогтоолоор Японы Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн “АСА” багт Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ашиглуулахаар, Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн байдаг.
Тэгвэл сар шинийн баярын энэ өдөр Улсын циркийг худалдан авсан Асашёорюү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг бугуйндаа зүүсэн 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй цаг олны анхааралд оров. Учир нь гэрэл зурагт М.Отгонцэцэг "Richard Mille" брэндийн 425 мянган ам.долларын үнэтэй RM 07-01 загварын бугуйн цагаар гоёжээ. Харин зарим иргэд "Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг бугуйндаа циркийг зүүсэн байна" хэмээн шүүмжилжээ. RM 07-01 загварын бугуйн цагийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.