Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд 66 мянган автомашин гарсан бол, маргаашаас нийслэлийг зорих эрчим нэмэгдэх төлөвтэй байна

Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд 66 мянган автомашин гарсан бол, маргаашаас нийслэлийг зорих эрчим нэмэгдэх төлөвтэй байна

Сар шинийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотоос 66 мянга 670 автомашин хөдөө, орон нутгийг зориод буйг Зам, тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Нийслэлийн автотээврийн зургаан товчоогоор нэвтрэх төлбөрийг цахимар авч буй бөгөөд ингэснээр нэг тээврийн хэрэгсэл 2 секундэд нэвтрэн зорчиж байна.

Шинийн 3, 4-нд буюу 2024 оны хоёрдугаар сарын 12, 13-нд эргээд нийслэл хотыг зорих автомашины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр дараалал үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа аж.

Гагцхүү жолооч иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна. Авто машин эзэмшигч иргэн, жолооч нар www.ezam.mn цахим хаягаар нэвтрэн авто зам ашигласны төлбөрөө хурдан шуурхай төлөх боломжтой юм.