ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа, "Тархай бутархай Оросуудыг Их Монголын хаан Бат нэгтгэсэн. Оросууд Монголчуудад албан татвар, гувчуур төлдөг байсан. Киев, Москваг монголчууд эзэлж байсан" гэсэн утгатай зүйлийг ярьсан байдаг.
Оросуудын олон жил үгүйсгэж ирсэн түүхийн нэгэн хэсгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн талаар манай зарим иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж байна. Харин өнөөдөр /2024.02.12/ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, "В.Путины ярианы дараа би Монголын түүхийн газрын зургийг оллоо. Санаа зоволтгүй, бид энх тайван, эрх чөлөөтэй ард түмэн" гэсэн жиргээ хийсэн нь дэлхийн олон сая хүнд хүрч, олон улсын мэдээллийн сувгууд ч түүний жиргээг онцолж эхлээд байна.
After Putin’s talk. I found Mongolian historic map. Don’t worry. We are a peaceful and free nation? pic.twitter.com/w5c2Hr0cQK
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) February 11, 2024
Тухайлбал, NEXTA суваг "В.Путины ярилцлагыг үзээд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улсынхаа түүхэн газрын зургийг нийтэлжээ. ОХУ-ын орчин үеийн нутаг дэвсгэр бүхэлдээ Чингис хааны үр удамд харьяалагдах ёстой гэдгийг /онигоогоор/ сануулъя. "Санаа зоволтгүй. Бид энх тайван, эрх чөлөөтэй ард түмэн" хэмээжээ. Мөн The Insider суваг, "В.Путиныг үг хэлсний дараа Монгол Улсын экс Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 13-р зууны түүхэн газрын зургаар тайлбар бүхий жиргээ нийтэлж, "Санаа зоволтгүй. Бид бол энх тайван, эрх чөлөөтэй ард түмэн" гэлээ хэмээжээ.
The former president of Mongolia, after watching an interview with Putin, published a historical map of his country. To remind (jokingly) that the entire modern territory of the Russian Federation should belong to the descendants of Genghis Khan.
— NEXTA (@nexta_tv) February 12, 2024
"Don’t worry. We are a peaceful… https://t.co/EubrQcuTFf