НИТХ-ын журам баталгаажсаны дараа автобусны үнэ 1000 төгрөг болно

НИТХ-ын журам баталгаажсаны дараа автобусны үнэ 1000 төгрөг болно

Өнгөрсөн пүрэв гарагийн НИТХ-аар нийтийн тээврийн автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох журмыг баталсан.

Харин хэзээнээс автобусны зорчих үнэ өөрчлөгдөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өгч буй мэдээллээр том хүн 1000 төгрөг төлөөд автобусаар өдөрт дөрвөн удаа зорчих тухай НИТХ-ын баталсан журам албажахаар хэзээнээс мөрдөгдөх нь тодорхой болж, системийн өөрчлөлт хийгдэсний дараа иргэдэд мэдээлэл өгөх аж.

Шинэ журмаар хүүхэд 200 төгрөгөөр зорчдог нь хэвээрээ бол том хүн 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой болох юм. Одоогийн мөрдөгдөж буй тариф нь том хүн 500 төгрөг төлөөд 30 минутын дотор үнэгүй дамжин суулт хийж байгаа билээ.

Т.Урангуа