Цасан шуурганд төөрч алга болсон иргэнийг хилчид олж, амь насыг нь аварчээ

Цасан шуурганд төөрч алга болсон иргэнийг хилчид олж, амь насыг нь аварчээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын тавдугаар багийн иргэн Ө нь энэ сарын 11-ний өдөр Бор бургаст багаас Алтай сум руу явах үедээ цасан шуурганд төөрч алга болжээ.

Энэ талаарх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0147 дугаар салбарын ахлах дэслэгч Б.Инжир ахлагчтай тусгай томилгоот бүлэг тус иргэнийг эрэн хайж, сумын төвөөс 2.5 километр газарт осгосон байдалтай байхад нь олж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.