Gandan.mn апплейкейшныг ашиглан "Луу жил"-ийн засал номоо цахимаар хийлгэх боломжтой болжээ

Gandan.mn апплейкейшныг ашиглан "Луу жил"-ийн засал номоо цахимаар хийлгэх боломжтой болжээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд “Хилэнт  эх” хэмээх модон луу жилийн сар шинийн засалыг цахимаар уншиж айлдаж байна. Gandan.mn  цахим апплейкейшн энэ сараас шинэчлэгдэж “Засал “хэсэгт нэвтрэн орж, өөрийн төрсөн он, жилээ сонгож жилийн зурлагаа харж засал номоо хийлгэх боломжтой аж. Номын үнэ тарифыг сонихрвол Алтангэрэл 1500 төгрөг, Чойжоо /идээтэй/ 1500 төгрөг, Сундуй 1500 төгрөгийн үнэтэй байна. Иргэд олон нийт өөрийн биеэр болон жилийн тусгай засалтай, даллага авхуулах хүмүүс ирж засал номоо өөрийн биеэр номоо айлдвараа авч болно. Цар тахлын үеэс хойш цахим хэлбэрт шилжсэн нь  иргэд цаг заваа хэмнэх боломжтой болж байгаа юм гэж Гандантэгчинлэн хийдийн олон нийттэй харьцах газрын мэргэжилтэн Ч.Бямбажаргал мэдээллээ.

Т.Урангуа