ФОТО: Өнөөдөр шинийн 4-ний өдөр ч, иргэд "Цагаан сарын баяр"-аа өргөн дэлгэр тэмдэглэж байна

ФОТО: Өнөөдөр шинийн 4-ний өдөр ч, иргэд "Цагаан сарын баяр"-аа өргөн дэлгэр тэмдэглэж байна

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн шинийн 04-ний өдөр өнөөдөр /2023.02.13/ тохиож байна. "Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4.1.3-д "Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ийг нийтээр тэмдэглэх баярын өдөр" хэмээн заасан тул гурван өдөр бүх нийтээр амардаг. Гэсэн хэдий ч өнөөдөр Улаанбаатар хотод иргэд гоёлын дээл хувцсаа өмсөж, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн зарим иргэдийн зүгээс "Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд өөрчлөлт оруулж сар шинийн баяраар 5 хоног амардаг болох тухай саналыг ч олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ.