Баян-Өлгий аймаг, Буянт сум Өмнө гол багт 36 настай малчинг осгосон байдалтай байхад нь онцгой байдлын алба хаагчид олсон байна.
Тодруулбал, малчин Б сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчимд малаа тууж яваад сураггүй болсон байна. Иймд Онцгой байдлын газарт хандаж дуудлага мэдээллийг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 11:40 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин Б-г 16:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж гэрээс нь баруун урд зүгт 2 км-т “Дундговь” гэдэг газраас 16:46 цагт осгосон байдалтай олжээ. Иймд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.